Үйл ажиллагаа

Хүн амын боловсролын хэрэгцээг тасралтгүй хангах 

  • Гэр бүл, эрүүл мэндийн боловсрол
  • Тогтвортой хөгжлийн боловсрол 
  • Соёл гоо зүйн боловсрол 
  • Амьдрах ухаан, санхүүгийн боловсрол олгох 
  • Иргэний эрх зүйн боловсрол 
  • Харилцаа ёс зүйн боловсрол олгох тус тус модулийн 100 гаруй төрлийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулдаг.


Амжиргааг дэмжих ур чадвар эзэмшүүлэх

  • Оёдол эсгүүр
  • Мэдээлэл харилцааны технологи
  • Гэрийн аргаар лаа, саван, гипс, давсан урлал 
  • Даалин урлал 


Боловсрол нөхөн олгох 

Боловсрол эзэмших насандаа эзэмшиж чадаагүй иргэдэд бага, суурь, бүрэн дунд боловсролыг нөхөн эзэмшүүлэх сургалтыг дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар холимог бүлгийн арга зүйгээр зохион байгуулдаг. 


Ажил мэргэжлийн чиг баримжаа

  • ЕБС-ийн сурагчдад зориулан сургалт, зөвлөх үйл ажиллагаа зохион байгуулах
  • МСҮТ, политехник коллежийн  сурагчдад зориулан сургалт, зөвлөх үйл ажиллагаа зохион байгуулах
  • Тусгай хэрэгцээт суралцагчдад зориулан сургалт,  зөвлөх үйл ажиллагаа зохион байгуулах
  • Эцэг эх, асран хамгаалагчдад зориулан сургалт, зөвлөх үйл ажиллагаа зохион байгуулах
  • Иргэдийн хүсэлтээр зохион байгуулах сургалт, зөвлөх үйл ажиллагаа
  • Ажил мэргэжлийн зөвлөгөө мэдээллийн чиглэлээр цахим контентын мэдээлэл боловсруулах
  • Хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, ажлын байрны захиалга, ажлын байранд тавигдах шаардлага, ажил мэргэжлийн  талаарх  танилцуулга  сургалт, сурталчилгаа, зөвлөх үйлчилгээг үзүүлэх
  • Сэтгэл зүйн засал, мэргэжлийн зөвлөх  үйлчилгээ үзүүлж,  зөв амьдрах дадал хэвшил хувь хүний хөгжлийг дэмжих  чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах


Бичиг үсгийн боловсрол олгох

Иргэдийн бичиг үсэг тайлагдалт, Монгол хэл, үндэсний бичгээр уншиж, бичих чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулдаг.