Сургалтын хөтөлбөрт “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (хммсб)”–ын агуулгыг тусгах тухай чадавх бэхжүүлэх сургалт үйл ажиллагаанд оролцлоо.

Сургалтын хөтөлбөрт “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (хммсб)”–ын агуулгыг тусгах тухай чадавх бэхжүүлэх сургалт үйл ажиллагаанд оролцлоо.

Сургалтыг мэдээлэл, харилцаа холбооны салбарын чадварлаг мэргэжилтнүүд болох Малайз улсаас хүрэлцэн ирсэн сургагч багш Лай Чэнг Вонг, Филиппин улсаас хүрэлцэн ирсэн сургагч багш Мелинда Киньонес нар удирдан явуулсан бөгөөд тэд ЮНЕСКО-гийн олон улсын туршлага, судалгаанд тулгуурлан Монгол Улсын онцлогт тохирсон байдлаар ХММСБ-ын агуулгыг үндэсний сургалтын хөтөлбөрт нэгтгэх арга зүй, зөвлөмжийг өгч, багш, судлаачдын чадавхыг бэхжүүлэхийг зорьсон юм.

Боловсролын ерөнхий газрын чиглэлээр Насан туршийн суралцахуйн төвүүд иргэд, гэр бүлийн оролцоог дэмжих зорилготой ‘Гэр бүлийн өдөрлөг’ арга хэмжээг  Боловсролын ерөнхий газрын ажилтан албан хаагчдад зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр боловсрол, хөгжлийн үйлчилгээний талаарх мэдээлэл түгээх, эерэг харилцааг дэмжих, гэр бүлийн гишүүдийн хамтын оролцоог нэмэгдүүлэх олон үйл ажиллагааг зохион байгуулсан.